НИТХ-ын ээлжит бус X хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус Х хуралдаан эхэллээ. НИТХ-ын дарга А.Баяр хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулав. Өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төр хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
- Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
- Төр хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай
- Үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх асуудлыг дэмжих тухай
- Хотын стандартад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
- “Нийслэлийн Орон сууцны корпорац” ХХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
- “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
- Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай
- Нийслэлийн өмчөөс төрийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай
- Барилга акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай
- Барилга байгууламж балансаас баланст шилжүүлэх тухай
- Удирдах зөвлөл болон Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилж, чөлөөлөх тухай