Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Орон нутаг
2026.02.24 15:52
253
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

02-р сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн хойд хэсгээр, 25-ны өдөр Дорноговь, Сүхбаатарын нутаг, Хэнтий, Дорнодын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:  

24-нөөс 25-нд шилжих шөнө Төв, Хэнтийн нутаг, Дорнодын баруун хэсгээр, 25-ны өдөр Хэнтий, Дорнодын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шуургатай байх тул зам даваа гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа, гулгаатай байхыг анхааруулж байна.