

Буйр нуурын мөс цөмөрсний улмаас дөрвөн хүн живсэн харамсалтай хэрэг өнөөдөр буюу 2026 оны хоёрдугаар сарын 24-ний өдрийн 14:00 цагийн орчимд гарчээ. Тухайн автомашинд нийт зургаан хүн зорчиж явснаас хоёр нь эсэн мэнд гарч, дөрвөн хүн усанд осолдсон байна.
Одоогоор ослын газарт орон нутгийн Онцгой байдлын алба хаагчид ажиллаж байгаа бөгөөд нөхцөл байдлыг тодруулахаар шуурхай арга хэмжээ авч байна. Иймд иргэдийг гол, нуурын мөсөн дээгүүр тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа.
