Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2026.02.25 10:17
699
Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, осолдсон иргэнийг аварчээ

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, осолдсон иргэнийг аварчээ. Тодруулбал,  Баянгол дүүрэг 20 дугаар хороо автомашинд хүн хавчуулагдсан гэсэн дуудлагыг 02.25-ны өдрийн 03:44 цагт хүлээн авсан байна. 

 Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Б /42 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/  “Toyato Aqua” загварын суудлын автомашинтай автозамын хажуу тал руу онхолдож автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг ажиллаж эсэн мэнд гаргаж, Нийслэлийн түргэн тусламж төвийн эмч, хэргийн газрыг Тээврийн цагдаагийн албаны байцаагчид тус тус хүлээлгэж өгчээ.