

АН гишүүнчлэлийн бүртгэл, шинэчлэл хийж, шинэ гишүүддээ Гэрэгэ гардуулахаар болсноо зарлаад удаагүй. Гэрэгэг гардуулснаар гадаад улсын виза гаралтад нөлөөлнө гэх иргэдийн гадагшаа явах хүсэлд тулгуурлан "үл итгэм" зүйл ярьж байсан бол одоо цахим хуудаст нь иргэдийн хувийн мэдээллийг ил тод болгожээ. Тус намын сайтад бүртгүүлэг гэдэгт РД-аа хийхэд овог, нэр, оршин суугаа газрын хаяг гээд бүх юм ил, тод харагдаж байна. Хэрвээ оршин суугаа газрын хаяг өөрчлөгдсөн бол оруулж, зураг хавсаргахыг сануулжээ.
Цаашаа гүйцэт бүртгүүлэхийн тулд "Хууль, дүрмийн хүрээнд Ардчилсан намын цахим систем дахь хувийн мэдээллийг ашиглахыг зөвшөөрч байна" гэснийг зөвшөөрөх ёстой. АН-ын гишүүд сайн дураар бүртгэлээ хийлгэдэг байлаа ч заавал гэрийн дэлгэрэнгүй хаяг, зураг хөрөгтэй нь оруулах шаардлагатай юу гэдэгт олон хүн эргэлзэж, шүүмжлэлтэй хандаж байна. Цаашилвал өвчний түүх, зээлтэй эсэх, үл хөдлөх хөрөнгийн жагсаалт, цусны бүлэг хүртэл гарч ирэх нь холгүй байна.
Манай улс кибер аюулгүй байдал талаасаа "найдвартай" бус. Нам байтугай эмнэлэг өвчтөнийхөө, банк харилцагчийнхаа мэдээллийг алдаж байсан гашуун туршлагатай. Иргэний хувийн мэдээллийг цуглуулж, ашигласнаас үүдсэн хохирол ч гарч байжээ. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд төрийн байгууллага мэдээлэл авч ашиглахдаа тухайн эзнээс зөвшөөрөл авах, хууль заасан үндэслэлээр ашиглаж болно гэжээ. Хувийн байгууллага мэдээлэл авахдаа төрийн байгууллагаар дамжин мөн л зөвшөөрөл хүссэний үндсэнд төрийн мэдээлэл авч ашигладаг. Харин нас барснаас хойш 70 жил өнгөрвөл тухайн хүний эмзэг мэдээллийг цуглуулж боловсруулахад зөвшөөрөл шаардахгүй гэжээ. Тухайлбал,
"ХУВЬ ХҮНИЙ МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ" тухай хуулиас:
Тэгвэл намын сайт иргэдийн бүртгэлийг шууд татан авч ашиглаж байгаа нь аюулгүй байдал, хууль ёс зүйд нийцэх үү. Удахгүй болох сонгуульд үүнийгээ зүй бусаар ашиглахвий гэх болгоомжлол байгаа нь ч нууц биш.
