Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2026.02.25 12:37
179
Э.Батшугар: Цахимаар намын бүртгэлээ хийх нь сайн хэрэг ч иргэний аюулгүй байдалд халдаж байна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд  Э.Батшугараас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрээр, Фитнест бүртгүүлэхдээ регистр, гэрийн хаягаа иргэн өөрөө сайн дураараа бичдэг. Энэ нөхцөл байдал бол иргэнээс асуухгүйгээр хуулиа зөрчөөд, шууд мэдээллээ ил болгож байна. Иргэний аюулгүй байдалд халдаж байна. Цахимаар намын бүртгэл аваад байгаа нь цахимжуулж байгаа сайн хэрэг. Гэхдээ цахимжиж байна гээд иргэний хувийн нууцыг шууд ил болгож болохгүй. Мөн иргэний аюулгүй байдалд халдаж болохгүй гэж харж байгаа.

ҮХ-д маш тодорхой заасан байгаа. Хүний хувийн мэдээлэл, эцэг эхийн мэдээлэл, оршин суугаа хаягийн нууцлалыг хуулиар хамгаална гээд заасан байдаг. Энэ бол маш бүдүүлэг хуулийн зөрчил.