Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2026.02.25 12:52
181
Л.Гантөмөр: Гишүүд сошиалаар хүмүүстэй хэрэлдэх, хараалын үг хэрэглэх зэргээс татгалзаж явах ёстой

АН-ын дарга асан Л.Гантөмөрөөс цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрээр, Хамтарсан засаг байгуулахыг жагсаалтын зарим гишүүд эсэргүүцэж байсан. Би гишүүдийн бүрэн эрхийг хүндэтгэж байгаа. Яагаад гэхээр тэр хүн намаа төлөөлөөд намынхаа мандатыг аваад ороод ирчихсэн. Тийм учраас ард түмний сонголтод халдана гэдэг асар буруу. Ард түмэн тэр намд саналаа өгсөн. Нам нь тэр хүнээ дэвшүүлсэн.

Жагсаалтаар орсон хүн ямар нэгэн байдлаар намын бодлоготой зөрчилдлөө гэх нэрээр жагсаалтаас татаад арын хүнийг нь оруулна гэдэг буруу. 

Тийм учраас жагсаалтаар сонгогдсон гишүүд намын бодлогыг хэрэгжүүлэх арга ухаанаа олох хэрэгтэй. Хуучин аргаар бол бүтэхгүй. Үг хэлэндээ анхаарахгүй алдаа гаргаж байгаа гишүүдэд улс төрийн намын удирдлага сануулга өгч байгааг зөв гэж бодож байгаа. Ямар нэгэн байдлаар сошиалаар хүмүүстэй хэрэлдэх, хараалын үг хэрэглэх зэргээс татгалзаж явах ёстой. Энэ парламентын гишүүний ёс зүйн дүрэм дээр байж байгаа. 

Шууд дамжуулалт: