Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2026.02.25 13:07
192
Т.Даваадалай: Өмнөх алдаагаа давтахгүйн тулд том дэд бүтцүүдийг засвар үйлчилгээтэй нь уялдуулж шийднэ

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайгаас тодрууллаа. 

Тэрээр, Ирэх онд трамбайны гүйцэтгэлээс хамаарч 30-50 хувийн санхүүжилт олгогдоно гэж төлөвлөж байгаа. Энхтайваны гүүрийг мэргэжлийн байгууллагууд дүгнэлт гаргасан. Ашиглалтын хугацаа дуусаж, нурах магадлал өндөр болсон гэж эрсдэлийг үнэлсэн. Тиймээс энэ зундаа Энхтайвны гүүрийг хэсэгчлэн хааж, хүчитгэх засварлах ажлууд хийгдэнэ.  Үүнтэй уялдуулан Улаанбаатар трамбайны ажлыг эхлүүлнэ.

Гүүрний дээгүүр байх уу доогуур трамбай барих уу гэдгийг мэргэжлийн баг тодорхойлно.

Тиймээс уялдуулж ажлыг хийх хэрэгтэй. Өмнө нь Улаанбаатар хотын дэд бүтцийг нөгөөтэй нь уялдуулж хийж өгөөгүйгээс болоод үргүй зардал их гардаг байсан. Зам тавихаар ирэх жил замыг нь хуулаад доогуур нь шугам хоолой тавьдаг ажлууд гардаг.

Тиймээс бид алдаагаа давтахгүйн тулд том дэд бүтцүүдийг засвар үйлчилгээтэй нь уялдуулж хамт шийдэхээр төлөвлөж байгаа. 

Шууд дамжуулалт: