Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2026.02.25 13:23
202
Б.Хэрлэн: М.Нарантуяа-Нара гишүүний талаар ямар нэгэн гомдол ирээгүй

Ёс зүйн дэд хорооны дарга Б.Хэрлэнгээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрээр, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн талаар ямар нэгэн гомдол өргөдөл ирээгүй. Цахимаар ч гэсэн ирээгүй байна. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотой асуудлыг бид харж, ажиглаж байгаа. УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм, төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, УИХ-ын тухай хуулийн хүрээнд бүдүүлэг үг хэллэг хэрэглэж, бухимдлаа илэрхийлсэн байдалд ямар хариуцлага оногдуулахаар байгааг бид харж байгаа. 

Ёс зүйн дүрэмд гомдол ирсэн тохиолдолд Ёс зүйн дэд хороо авч хэлэлцдэг.

Сар шинийн өдрүүдэд гэр нь хулгай орвол хэн ч гэсэн бухимдана. Гэхдээ өөрийнхөө бухимдлыг бүдүүлэг үг хэллэг хэрэглэж, олон нийтийн сүлжээнд тавих нь зохисгүй үйлдэл. Үүнээс хойш хэдэн өдөр өнгөрлөө жоохон уужирсан байх. Өөрийнхөө үйлдэлд дүн шинжилгээ хийсэн байх.

Өөрийнхөө үйлдлийн бурууг ойлгоод, ухаараад олон түмнээс уучлалт гуйгаад, алдаагаа засах боломжийг бид энэ хүнд өгөх ёстой гэж бодож байгаа. 

Шууд дамжуулалт: