Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2026.02.25 14:41
221
Б.Чойжилсүрэн: Эрчим хүчний салбар өөрийн чадлаар үүссэн нөхцөл байдлаас гарч чадахгүй

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрээр, Эрчим хүчний салбар өөрийн чадлаар үүссэн нөхцөл байдлаас гарч чадахгүй. ЗГ УИХ-аас дэмжлэг авах юм бол энэ нөхцөл байдлыг шийдэх боломжтой. Ажлаа хүлээлгэж өгөхөд бэлэн байна. Өнөөдөр, маргааш ч бэлэн байна.

Би анхнаасаа сайдын суудалтай зууралдахгүй гэдгээ илэрхийлж байсан. 

2025-2026 оны өвлийн оргил ачаалал дуусаагүй байна. Салбарын санхүү эдийн засгийн хувьд хүнд хэцүү байгаа. Тарифыг цаг тухайд нь өөрчилж шинэчилж чадаахгүйтэй холбоотой хүндрэлтэй зүйлүүд бий. ЗГ дэмжээд төсвийн тодотгол хийвэл, УИХ батлах юм бол энэ асуудал шийдэгдэх байх. 

Цахилгаан дамжуулах агаарын шугам, хуваарилах байгууламжуудын насжилт хэтэрчихсэн. Нийт тоног төхөөрөмжийн бараг 50 гаруй хувийн ашиглалтын хугацаа дуусчихсан. 

Шууд дамжуулалт: