

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Н.Цэрэнсамбуугаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрээр, 2025 оны 1-р сард бид анх удаа 4 саяас дээш тонн нүүрс экспортолж, Монгол Улсын төсөвт 1.6 их наяд төгрөгийн татвар хураамжийг төвлөрүүлсэн байна. Мөн хуримтлалын санд 375 тэрбум төгрөгийг 2025 онд хуримтлуулсан. Тодорхой хэсгийг нь ипотекийн зээлийн эх үүсвэр болгосон. Эрдэнэс тавантолгой компани, Баялгийн сангийн тухай хууль гарснаар 595 тэрбумыг хуримтлалын санд төвлөрүүлсэн. Холбогдох санхүүгийн тайлангаа гаргаад тайлангаа хүргүүлсэн.
Компанийн тухай хуулиар санхүүгийн тайлан дууссанаас хойш хувьцаат компани ногдол ашиг тараах эсвэл тараахгүй байх шийдвэрийг хувьцаа эзэмшигчээс ирүүлдэг.
ТУЗ шийдвэрээ гаргадаг. ТУЗ-ын шийдвэр гарсан. Гарсан шийдвэрийг гүйцэтгэх удирдлагын багийн зүгээс хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа.
Нээлттэй хувьцаат компани болсноор иргэдэд ЗГ, УИХ-ын шийдвэрээр тухайн үедээ 1 сая төгрөгийн үнэлгээтэй 1072 ширхэг хувьцаа өгсөн. Иргэд хөрөнгөө захиран зарцуулах эрхийг нь нээлттэй болгох хүртэл түр хязгаарласан тогтоолтой.
Тэгэхээр 10 гаруй жилийн өмнөх үнэлгээг одоо Эрдэнэс тавантолгой компанийн балансын үнэлгээгээр аваад үзвэл дээрх 933 гэх тоо 2 дахин нэмэгдэнэ гэсэн үг.
Шууд дамжуулалт:
