Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2026.02.26 11:58
403
О.Цогтгэрэл: ЗГ-ыг огцруулах түвшнээс дээш хэмжээний гарын үсэг цугласан байгаа

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрээр, АН-ын зүгээс намрын чуулганы сүүлээр ЗГ-ын үйл ажиллагаа шаардлага хангахгүй байна. Бид төрөө цомхон, үр ашигтай, бүтээмжтэй болгох ёстой. Дэд сайд гэдэг мөсөн уулын оргилтой мянга мянгаараа төрийн алба данхайж үр ашиггүй байдал дэндсэн.

Энэ шийдвэрээ боль, ЗГ-тай хариуцлага тооцно гэх мэдээллийг хийж огцруулах түвшнээс дээш хэмжээний гарын үсэг цугласан. Энэ өвлийг дүгнээд үзвэл нөхцөл байдал зөв байсныг харуулж байна.

Эрчим хүчний сайд, Эрчим хүчний үндэсний хороог ахалж байсан шадар сайд дээр гарсан асуудал. Боловсролын сайд дээр гарч байгаа асуудлууд ЗГ бүтнээрээ үйл ажиллагаагаа явуулах чадамжгүй байгааг, ЗГ огцрох нь зөв гэдгийг харуулж байна. Бид нарын зарчмын шаардлага бол хэвээрээ байгаа. 

Шууд дамжуулалт: