

АН-ын ерөнхий нарийн даргын үүрэг гүйцэтгэгч Амарбаясгалангаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрээр, AN.mn сайт дээр иргэдийн зарим мэдээлэл ил гарсан талаар сэтгүүлчид асууж байсан. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 20.15-д тухайн сонгуульд оролцохоо илэрхийлсэн улс төрийн намуудад гишүүдийн, сонгогчдын 5 агуулга бүхий мэдээллийг цахимаар олгодог.
Энэ хүрээнд 2024 оны 5-р сард АН-д 2 сая гаруй сонгогчийн мэдээлэл ирсэн. Энэ мэдээлэлд эцэг, эхийн, өөрийн нэр, регистр болон оршин суугаа хаяг, нас, хүйс байдаг.
Энэ мэдээллийг бүх намуудад цахимаар олгосон. Энэ хүрээнд АН-ын гишүүн болон гишүүнээр элсэх хүсэлтэй иргэд өөрийн мэдээллээ баталгаажуулж, регистрийн дугаараа хийж ороод мэдээллээ баталгаажуулах зорилгоор цахим системдээ тэр мэдээллийг байршуулсан байсан.
Харамсалтай нь иргэд өөрсдийн мэдээллээ сошиал сүлжээгээр түгээсэн. Тийм учраас дээрх мэдээллийг түр хаасан байгаа. Гэхдээ бидэнд ямар нэгэн хуулийн зөрчил байхгүй.
Шууд дамжуулалт:
