Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2026.02.27 08:32
167
Нийслэлд -14 хэм байна

Өнөөдөр Монгол-Алтайн уулс болон Алтайн өвөр говиор цас орж, явган шуурга шуурна.

2026 оны 02-р сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулс болон Алтайн өвөр говиор цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн зүүн хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолой, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Орхон, Ерөө голын хөндийгөөр -19...-24 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -14...-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4...-1 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр -3...-8 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -12...-14 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. -14...-16 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -14...-16 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатар: -23 градус хүйтэн, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.