

Өнөөдөр болох үйл явдал:
08:30 цагт: “Экспорт монгол” экспортлогчдын зөвлөлдөх уулзалт "Новотел" зочид буудлын хурлын танхимд болно.
09:30 цагт: Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй болно.
10:00 цагт: МАН-ын бага хурал болно.
10:00 цагт: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг ХЗДХЯ-нд болно.
10:00 цагт: “Элчин сайдын индэр” хүндэтгэлийн цуврал лекц “Монгол-Казахстаны харилцааны товч тойм, хөгжлийн хэтийн төлөв” сэдвээр ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын Их чуулганы танхимд болно.
11:00 цагт: Улсын алдарт гавьяат дуучин, XX зууны манлай уртын дуучин Ж.Дорждагва судлалын хүрээнд цуглуулсан “Жигзавын Дорждагвын баримтат өвийн шинжилгээ” үзэсгэлэн Монголын театрын музейд болно.
12:00 цагт: Кино урлагийн зөвлөлөөс салбарын найруулагчдыг хамарсан чөлөөт уулзалт зохион байгуулна.
13:00 цагт: Баянхонгор аймгийн золголтод зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн нээлттэй барилдаан Монгол бөхийн өргөөнд болно.
18:00 цагт: МУЭ-ийн гишүүн зураач, МУСТА Л.Даваанямын “Хүн цэцэг” бие даасан үзэсгэлэнгийн нээлт “Hue art gallery”-д болно.
19:00 цагт: "Э.Чойдог-100 жил" хүндэтгэлийн тоглолт Үндэсний урлагийн их театрт болно.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
