

МАН-ын бага хурлын гишүүн Н.Энхбаяр: Улаанбаатар хотын удаа, түгжрэлийг харахад намын ажилтай холбоотой байдаг. Өнөөдөр ч энэ асуудал үүссэн юм биш. Явж явж өөрсдөө нүүрс урагшаа гаргадаг орон хэрнээ боловсруулсан нүүрс оруулж ирдэг орон болсон нь харамсалтай. Утаагүй нүүрс гэж үнэхээр байдаг бол тэр нүүрсээ дотроо боловсруулж, тэрийгээ хэрэглэдэг байх хэрэгтэй. Би намын дарга байхдаа М.Энхболдыг нийслэлийн намын даргаар томилж байсан. Одоо Н.Учрал дарга намын дарга учраас боловсон хүчний бодлогоо өөрөө бүрдүүлж, эрч хүчтэй ажиллах байх.Нийслэлийн намын хороо, ямар байдлаар ажиллах вэ , боловсон хүчин хэнийг томилох вэ гэдэг цэвэр өөрийх нь шийдвэр. Манай хүү ЗГ-т ажиллаж байгаагаас хамт ажиллаж байгаа хүмүүсийх нь талаар яримааргүй байна" гэлээ.
