

УИХ-ын гишүүн, МАН-ын бага хурлын гишүүн Б.Дэлгэрсайханаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. "Монгол Улсын хамгийн ачаалалтай зам Дархан Сэлэнгийн замаас Лүнгийн зам гурав дахин ачаалалтай зам. Эхний ээлжид 101.7 км замыг зургаан эгнээ болгоё. Цаашаа гурав салж байгааг Хархорин хот хүртэл дөрвөн эгнээтэй болгох зурагтай. Санхүүжилтээ бид янз бүрийн хувилбараар хайж байна. Төр хувийн хэвшлийн түншлэлээр мөн хийгдэнэ. Дарханы тойргоос болж бид зургийг нь хийсэн "Эм Пи Си" компанитай шүүхдэлцэж байгаа. Би сайдын ажил хүлээж авсны маргааш тухайн компанийн зөвшөөрлийг нь хүчингүй болгосонтой холбоотой өнөөдөр ч шүүхдэлцэж байна. Монгол Улсад төлөвлөгдөөгүй зургийн 80 хувийг дангаар хийдэг компани байсан. Өмнөх хийсэн Бор-Өндөрийн зам дээр гүүр нь гурван удаа нурж унасантай холбоотой зарга хийсэн. Зам барьдаг компани нь дампуурч, зураг хийдэг нь баяждаг юм байна. Улсын төсөвт ороогүй зургийн 80 хувийг дангаараа зурдаг компани юм билээ. Дарханы тойргоос болж олон хүний амь нас үрэгдэж байгаатай холбоотой энэ компанитай шүүхдэнэ. Өөрсдөө зам тавъя гэж байгаа уул уурхайн компанид зөвшөөрлийг нь шууд өгч байгаа" гэлээ.
