

МАН-ын бага хуралтай холбоотой УИХ-ын гишүүн бага хурлын гишүүн Б.Баярбаатараас тодруулга авлаа. Тэрээр "Намын дэргэд 11 бодлогын хороо үйл ажиллагаа явуулж байгаа. тэр хороод салбар хэлэлцүүлэг хийнэ. Өнөөдөр төрийн албатай холбоотой, бүтээмж дээшлүүлэх, цомхон болгох олон асуудал хэлэлцэнэ. Бодлогын хороод буцаж гарсан дүгнэлтээ бага хуралдаа танилцуулж, бодлогын шийд болон гарах байх.
ЗГ-ын гишүүнд хариуцлага тооцох эрх нь ерөнхий сайдад бий. Бүрэлдэхүүний асуудлыг улс төрийн нам ярихаас нэг сайдыг онцолж ярих хууль байхгүй. Х.Нямбаатар дарга сайн ажиллаж байгааг Улаанбаатарчууд бүгд ярьж байна. Ажил хэр явж байгааг иргэд амаараа дүгнээд, нүдээрээ харж байгаа. Өвлийн агаарын бохирдол буурсан, газар чөлөөлөлт, дахин төлөвлөлт гээд олон шаттай арга хэмжээ авч байгаад иргэд ам сайтай байгаа. Намын их хурал өнгөрсөн дөрвөн жилийн ажлаа дүгнэж, дараагийн дөрвөн жилийн төлөвлөгөө гаргадаг. Бага хурлаар сонгуулийн мөрийн хөтөлбөр хэлэлцдэг. Биелсэн, биелээгүй ямар заалт байна гэдгийг 11 бодлогын хороо чиглэл чиглэлээрээ хэлэлцэнэ" гэлээ.
