m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2026.02.27 13:01
229
Г.Амартүвшин:Төрийн өмчийн компанийн хяналтын менежрүүдийг бүгдийг халах хэрэгтэй

"Эрчист монгол" компанийн гүйцэтгэх захирал Г.Амартүвшин ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Энэ талаар тодрууллаа. Тэрээр "Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хамгийн эрх мэдлээ алдсан сайд нарын нэг шүү дээ. МИАТ, Монголын төмөр замын удирдлага томилгоонд оролцох шаардлагатай.  Бид "Монголын төмөр зам"-ын өнгөрсөн жилийн төсөв дээрээс  7.5 тэрбум төгрөг хассан. Тэр нь өвлийн улиралд шороон зам услах зардал суулгасан байсан. Сайд нарын тойргийн санхүүжилт хийдэг юм шиг дүр зурагтай байсныг эрс эсэргүүцэж өөрчлөлт оруулсан. Төрийн өмчийн компанийн хяналтын менежрүүдийг бүгдийг халах хэрэгтэй. Тэдний хэрэгцээ ямар ч байхгүй. ТӨК-ийн ТУЗ-ийг хараат бус байлгах хэрэгтэй. ТУЗ-ийн дийлэнх олонхийг гаднаас мэргэжлийн хүн томилсноор компанийн засаглал зөв явна. Үгүй бол утсан хүүхэлдэй байдлаар тавьснаар ТӨК-ийн засаглал сайжрахгүй.  Ажил хийлгэхгүй гэдэг нь маш тодорхой болсноос ажлаа өгөх өргөдлөө өгсөн. Төрийн өмчийн компаниудыг ТУЗ-аас нь эхлэн шинэчлэх хэрэгтэй гэж бодож байна" гэлээ.