m.mn
түрүүлж мэдээлнэ
Эрэн сурвалжлах
2026.02.27 16:57
360
Э.Бат-Амгалан өөрөөсөө ОПТУ-г холдуулсан ОПТУ түүнээс холдсонгүй

Дүү Э.Батбаяртайгаа хөтлөлцөөд АТГ-т  шалгагдахаар болсон Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан өнөөдөр МАН-ын бага хурлын үеэр тодруулга өгөхдөө нэр холбогдоод буй барилгын компаниудаа мэдэхгүй, захирлуудыг нь танина хэмээн мэдэн будилав. Тэгвэл УИХ-ын гишүүдийн чуулганы ирц, гаргасан санал, санаачилсан хуулийн төсөл, ашиг сонирхлын зөрчлийн талаар тайлагнадаг www.uih.mn сайтад ОПТУ-гийн талаар цагаан дээр хараар ашиг сонирхлын зөрчилтэй салбар. Хувь эзэмшдэг гэж бичигджээ. 

ОПТУ гэх компани, Кайду сити гэх барилгын компанийн захирлыг л танина гэж сэтгүүлсдийн асуултыг өөрөөсөө холдуулсан ч ОПТУ түүнээс холдсонгүй,  Тухайлбал, ОПТУ ХХК -ийн үйл ажиллагааны "Автомашинаар ачаа тээвэрлэх",  " Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ", "Гадаад худалдаа" гэсэн гурван чиглэлд ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн тодорхойлжээ. 

Сая доллараа гадаадын оффшор бүсэд мартсантай агаар нэгэн тохиолдол Э.Бат-Амгалангаар үргэлжилж байна. Хувь эзэмшдэг компаниа мартаж, мэдэн будилтлаа "хөлжжээ". 

АТГ-т 2021 онд 169 сая 469 мянган төгрөгийн орлоготой хэмээн мэдүүлж байсан бол 2024 онд 619 сая 821 мянга болж дөрвөн жилийн дотор бараг дөрөв дахин нэмэгджээ. Ийнхүү УИХ-ын гишүүн болсноосоо хойш хөрөнгө орлого нь огцом нэмэгдэж буй түүний орлогын эх үүсвэр ганц  бар караокены биенесийн амжилт биш гэдэг нь хэнд ч ойлгомжтой.