m.mn
түрүүлж мэдээлнэ
Эдийн засаг
2026.02.27 17:43
219
М.Говьсайхан: Айл өрх "тог хэрэглэгч"-ээс "үйлдвэрлэгч" болж шилжсэнээр төвлөрөл саарна

Монгол Ардын намын Бага хурлын II хуралдаан салбар хуралдаануудаар үргэлжилж байна. Энэ удаагийн хуралдаан ихээхэн онцлогтой болж байгаа бөгөөд Удирдах зөвлөлийн дэргэд байгуулсан бодлогын 11 хороо тус бүрийн салбар хуралдааныг зохион байгуулж байгаа юм.

 Хот байгуулалтын бодлого тулгамдаж буй асуудал шийдэл нэртэй хэлэлцүүлгийн панелист  НОСК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан "Орон сууцны нийлүүлэлтэд мөн томоохон тулгарч буй асуудал нь дэд бүцтийн хүртээмж байна. Улаанбаатар хотын инженерийн дэд бүтэцтэй бүсүүдэд л нягтаршил маш их нэмэгдэж байна. Иймд цахилгаан, дулааны дэд бүтцийг тархмал эх үүсвэрээр шийдэх, олон улсад түгээмэл болоод буй сэргээгдэх эрчим хүчээр шийдэх зэрэг юм. Энэ бол айл өрх бүр "Хэрэглэгч"-ээс "Үйлдвэрлэгч" болох шилжилт юм. Ингэснээр заавал хотын төвийн дулаан, цахилгааны шугам бараадах албагүй болж төвлөрөл саарна. Энэхүү шилжилтэд үйлдвэрлэсэн цахилгааныг зарах буй “net metering” тогтолцоог төгөлдөршүүлэх, ард иргэдэд сурталчлан таниулах шаардлагатай байна. Мөн сэргээгдэх эрчим хүч ашигласан ногоон орон сууцнууд дээр carbon credit тооцох, тухайн carbon credit-ийг “Агаарын бохирдлын эсрэг сан” зэрэг сангаар дамжуулж худалдан авч өрхийн орлогод дэмжлэг үзүүлэх, цаашид carbon credit-ийг олон улсад зарах биш монголдоо худалдаж авах замаар ногоон орон сууцны хөтөлбөрийг дэмжих шаардлагатай байна.

Орон сууцны зээлийг бага дунд орлоготой өрх авах болохуйц болгох, өрхийн орон сууцны урьдчилгаа бүрдүүлэх тогтолцоо бүрдүүлэх, урьдчилгаа бүрдүүлэлтийг урт хугацаагаар өрхөд дарамт болохооргүй уян хатан байдлаар цахим хянагдах боломж бүхий цуглуулах, хуримтлуулах дүн 30% биш хэн хамгийн их хуримтлал цуглуулсан өрхийг түрүүлж орон сууцны зээлд хамруулах, өрхийн хуримтлалыг төрөөс, байгууллагаас урамшуулах, урт хугацааны хуримтлалын сангаар тодорхой хэмжээний орон сууцны хөнгөлттэй зээлийг гаргах зэрэг болно. Одоогийн явуулж буй ипотекийн зээлийг илүү сегментлэж зорилтот бүлгүүдэд олгох мөн шаардлага үүсээд байна. 

Ипотекийн зээлд нийт 124 мянган хүн хамрагдсан ч үүний 77% нь 60 м.кв хүртэл талбайтай орон сууц авсан байгаа нь орон сууцны үнэ иргэдийн орлоготой харьцуулахад өндөр байгааг илтгэж байна. Үүнээс шалтгаалан иргэд бага м.кв-тай байр түлхүү худалдан авч байгаа нь хотын зарим бүсэд хүн амын нягтрал маш ихэсч, замын түгжрэл, машины зогсоолын хүртээмж, цэцэрлэг, сургууль зэрэг нийгмийн дэд бүтцийн ачаалал нэмэгдэхэд шууд нөлөөлж байна.

Үнийн өсөлтөд нөлөөлж буй бас нэг гол хүчин зүйл бол орон сууцны эрэлт юм. Эрэлт өндөр байдал нь ипотекийн зээлийн дараалал 2–3 жилд хүрч байгаагаас харагдаж байна. Нийт ашиглалтад орж буй орон сууц жилд 20,000, нийслэлд 15,000 орчим байна. Гэвч жилд дундажаар 20’000 өрх гэрлэлтээ батлуулж орон сууцанд орох хэрэгцээ үүсдэг. Эдгээр өрхийн орон сууцанд орох нь ипотекийн зээлтэй томоохон хамааралтай бөгөөд энэ нь жил бүр зөвхөн ойролцоогоор 5,000 орчим иргэн л гэсэн үг. Энэ нь ипотекийн нийлүүлэлтээр эрэлтийг хангахад хүрэлцэхгүй ба зах зээл дээр орон сууцны эрэлт өндөр хэвээр, орон сууцны үнийг өсгөсөөр байна. Орон сууцны үнэ маш тогтвортой өсөж байгаа нь орон сууц хамгийн найдвартай актив болж орон сууцыг банкны зээлээр авч түрээслэх замаар зээлийг төлүүлэх buy to let төрлийн бизнес маш эрчимтэй хөгжиж байна. Энэ нь давхар орон сууцны түрээсийг үнэ өсөх бас нэг том нөхцөл болоод байна" гэлээ.