m.mn
түрүүлж мэдээлнэ
Улс төрийн нам
2026.03.02 10:55
246
“MENTOR-105” хөтөлбөр нээлтээ хийлээ

Монгол Ардын Нам-ын 105 жилийн ой, Эх орончдын өдрийг тохиолдуулан Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо-ноос санаачлан НСДМЭХ-ноос хэрэгжүүлж буй “MENTOR-105” хөтөлбөр албан ёсоор нээлтээ хийлээ.

Хөтөлбөрийн нээлтэнд УИХ-ын гишүүн, СДМЭХ-ны Ерөнхийлөгч Д.Үүрийнтуяа уг хөтөлбөр нь эмэгтэйчүүдийг нэгнээ дэмжих “She for She” санаачилгын эхлэл байж чадахыг онцлон илэрхийллээ. “МЕНТОР-105” хөтөлбөр нь эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих, шинэ үеийн эмэгтэй улс төрчдийг бодлого, ёс зүй, стратегийн түвшинд бэлтгэх, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, туршлага, мэдлэгийн залгамж холбоог бий болгоход чиглэж байна.

Энэхүү хөтөлбөр нь Монгол орны баруун, зүүн, хойд, өмнөд, төв, хангайн 6 бүсийг хамарч, бүс бүрд 10 ментор 10 ментийг чиглүүлэн ажиллах бол нийслэлд 45 ментор 45 ментийг хамруулж, нийт 105 ментор–ментийг 6 сарын хугацаанд системтэйгээр бэлтгэхээр төлөвлөгдсөн юм. Хөтөлбөрийг НИТХ-ын Төлөөлөгч, СДМЭХ-ны Нийслэл хариуцсан Дэд Ерөнхийлөгч Б.Ану-Үжин хариуцан ажиллаж байгаа бөгөөд нээлтийн үйл ажиллагааг нийслэл хотноо зохион байгууллаа.

Одоогоор менторууддаа урилга хүргүүлэх ажил идэвхтэй үргэлжилж байгаа бөгөөд 105 ментор–ментийг 3-р сардаа багтаан бүрдүүлэхээр ажиллаж байна.