

Цагдаагийн байгууллагаас энэ оны нэгдүгээр сард Ховд аймагт оршин суух Б.Т нь Монгол улсын ховор амьтны жагсаалтад багтсан Алтайн хойлог ( Tetraogallus altaicus) шувууг тээвэрлэсэн үйлдлийг илрүүлж, холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлэн ажиллаа.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2023 оны долоодугаар сарын 05-ны өдрийн дугаар 260 дугаар тогтоолоор Хойлог шувууны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 217,000 төгрөгөөр үнэлсэн ба үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр нөхөн төлүүлэх хуулийн заалтын дагуу хохирлыг нөхөн төлүүлсэн.
Иймд иргэн та Хууль бусаар ан агнах гэмт хэрэг, зөрчлийн талаар Цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 тусгай дугаарын утсанд мэдээлж, хамтран ажиллана уу.
