
2021 онд 33 компани 110.5 тэрбум, 2022 онд 38 компани 150.8 тэрбум, 2023 онд 34 компани 303.07 тэрбум, 2024 онд 47 компани 535.09 тэрбум, 2025 онд 42 компани 1,144.26 тэрбум төгрөгийн ногдол ашгийг тус тус хуваарилахаар шийдвэрлэж байсан энэ онд 47 компани болж нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Тодруулбал, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн I ангилалд бүртгэлтэй 21 компани 909.92 тэрбум төгрөг буюу нийт ногдол ашгийн 96.13 хувийг, II ангилалд бүртгэлтэй 19 компани 35.27 тэрбум төгрөг буюу 3.73 хувийг, III ангилалд бүртгэлтэй 6 компани 1.24 тэрбум төгрөг буюу 0.13 хувийг, биржийн бүртгэлээс хасагдсан 1 компани 0.11 тэрбум төгрөг буюу 0.01 хувийг бүрдүүлж байна.


