m.mn
түрүүлж мэдээлнэ
Эрэн сурвалжлах
2026.03.02 16:20
242
Сайд Э.Бат-Амгалан нь АН-ын Н.Алтанхуягтай халаас нэгтэй юу

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангийн төрсөн дүү Э.Батбаяр нь "Эрдэнэтчүүдийг хууран мэхэлж, "Зэс эрдэнийн хувь" компаниас 30 тэрбум төгрөг шамшигдуулсан. Түүнийг төрсөн ахынхаа сонгуулийн ажилд зарцуулсан байж болзошгүй" хэмээн тус компанийн гүйцэтгэх захирал мэдэгдэж, АТГ-т шалгуулахаар өгсөн нь саяхан. Тэгвэл Э.Батбаярын эзэмшлийн “Бльюмон металс” ХК  “Зэс эрдэнийн хувь” компанийн 70 хувийг эзэмшдэг байна.

Үүнээс гадна хоёр ч компани хувь эзэмшдэгийн нэг нь  Цэвэгжавын Сумъяабазар гэх Норовын Алтанхуягийн ахынх нь хүүхдийн компани байна. Мэдээж энэ нь УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хамгийн ойрын холбоо хамаарал бүхий этгээд.  Гарц, гаргалгаа замыг ах нь засаад, ашгийг нь хүртээд явж байхыг ч үгүйсгэх аргагүй. Эрхэм гишүүд маань АТГ-ын хөрөнгө орлогын мэдүүлэгтээ даруухан маягт бөглөчихөөд ардуур нь ах дүүсийн нэр дээрх компаниар  улсын мөнгө угааж, хувьдаа завшиж байхыг ч үгүйсгэхгүй.  Үүнээс Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан нь Эрдэнэтийн зэсийн овоолгоос УИХ-ын гишүүн Н.Алтанхуягтай нийлж хулгай хийдэг халаас нэгтэн гэж таамаглаж болохуйц байна.