

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хороон дарга О.Номинчимэгээс зарим зүйлийн талаар тодрууллаа. Тэрээр " Өргөдлийн байнгын хороонд өнгөрсөн намрын чуулганаар 150 гаруй өргөдөл ирж хэлэлцлээ. Намрын чуулганаар үл хөдлөх хөрөнгө борлуулсны хоёр хувийн татварыг байхгүй болгох, багш эмч нарын цалинг сайжруулах, УИХ-ын гишүүдийн тэтгэмжтэй холбоотой олон санал орж ирсэн. Хувь иргэдийн саналтай холбоотой саналуудыг бид хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Өргөдлийн байнгын хороо иргэдээ сонсоод шийдвэрлэх нь зүйтэй гэж шийдвэрлээд, үл хөдлөх хөрөнгө борлуулсны хоёр хувийн татвартай холбоотой асуудлаар Төсвийн байнгын хороо ажиллаж байгаа" гэлээ.
