

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын захирамжийн дагуу байгуулагдсан “Хүнсний хувьсгал”-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн IX хуралдаан боллоо. Тус хуралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр нээж үг хэллээ.

Тус зөвлөл нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд УИХ-аас баталсан 36-р тогтоол болон хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх бодлого, тэргүүлэх чиглэл, түүний үр дүнтэй нь уялдуулан хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй юм.
Ингэхдээ зөвлөлийн бүрэлдэхүүнийг гуравдахь удаагаа шинэчлэн цар хүрээг тэлж, эрдэмтэн судлаачид, үндэсний үйлдвэрлэгчид, иргэний нийгмийн төлөөллийг оролцуулан 22 эрдэмтэн судлаачидтай хамтран дөрөвдөх жилдээ ажиллаж байна.



Хуралдаанаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нэг зорилт болох хүнсний аюулгүй байдлыг хангахад эрдэмтдийн санал, судалгааг тусгах, шинэ техник технологи, инновацыг нэвтрүүлэн, салбарын боловсон хүчнийг чадавхжуулан нэмэгдүүлж, эрдэмтэд, судлаачидтай хамтран ажиллах талаар хэлэлцлээ.
Эрдэмтдийн зөвлөлийн дарга
Ч.Даваабаяр Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх, доктор (Ph.D), профессор

Эрдэмтдийн зөвлөлийн орлогч дарга
О.Нямсүрэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга, доктор, дэд профессор

Эрдэмтдийн зөвлөлийн гишүүд:
Зөвлөлийн нарийн бичгийн дарга
Ө.Төмөрбаатар ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны референт


Энэ удаагийн хуралдаанаар “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, үр дүнтэй танилцаж, 2026 онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа.
МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн бол Монголчуудын хүнсний тусгаар тогтнолыг баталгаажуулах, дотоодын үйлдвэрлэл, эрүүл мэнд, эдийн засгийг цогцоор нь дэмжих түүхэн хөтөлбөр юм.
Хүн амыг эрүүл, аюулгүй, чанарын баталгаатай хүнсээр хангаснаар улс үндэсний дархлаа цаашлаад үндэсний аюулгүй байдал тогтох учиртай. Иймд Монгол Улсад төдийгүй дэлхий нийтийн асуудал болоод буй хүнсний аюулгүй байдлын талаар эрдэмтэн, судлаачид ийнхүү хуралдлаа.

