m.mn
түрүүлж мэдээлнэ
4 цагийн дараа
104
Морин спорт уяачдын “Арвагар хээр” холбооноос мэдээлэл хийнэ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Норвегийн Хаант Улсын Гадаад хэргийн сайд Эспен Барт Эйдегийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийнэ.

08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

09:00 цагт: Ашигт малтмал, газрын тосны газар болон Нийслэлийн Онцгой байдлын газар хамтран зохион байгуулж буй Хийн аюулгүй ажиллагааны “Gas safety 2026” сургалтын нээлт НОБГ-ын сургалтын танхимд болно.

09:30 цагт: COP17-Залуучуудын загвар хуралдааны нээлтийн үйл ажиллагаа МУИС-ийн  I байранд болно.

10:30 цагт  Хүний Эрхийн Үндэсний Комисст,  Иргэн Буяндаваа Хүний эрхийн үндэсний комисст Ардчилсан нам иргэдийн ДАТА-г хууль зөрчиж авсан тухай гомдол гаргана. 

11:00 цагт: “Мөрөөдлийн театр” МҮСТО-нд хэвлэлийн хурал хийнэ.

11:30 цагт: Морин спорт уяачдын “Арвагар хээр” холбооноос цаг үеийн асуудлаар Үндэсний мэдээллийн төвд  хэвлэлийн хурал хийнэ. 

14:00 цагт: Монголын оюутны сагсан бөмбөгийн холбооны “Оюутны лиг-Бүх одод” тэмцээн  "M Bank Arena"-д болно.

-Дэлхийн инженерүүдийн өдөр тохиож байна.

-“Музейн нээлттэй өдрүүд” -ийг энэ сарын 7-ныг хүртэл зохион байгуулна. 

-МҮХАҮТ-ын “Нээлттэй өдрүүд" Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд энэ сарын 4-нийг хүртэл болно.

-Мазаалай баавгайг хамгаалах өдрийг тохиолдуулан танин мэдэхүйн нээлттэй өдөрлөгийг энэ сарын 6-ныг хүртэл Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд зохион байгуулна.

-“Оюутан цэрэг” сургалтын бүртгэл энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.

-“Мөнгөн мод 2025” наадмын материалыг  энэ сарын 10-ныг хүртэл хүлээн авна.

-"Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ. 

-"Хаан" галерей 2026-2027 оны үзэсгэлэнгийн сонгон шалгаруулалтын материалыг энэ сарын 30-ныг хүртэл хүлээн авна.