

Европын зүрх судасны сэтгүүлд хэвлэгдсэн шинэ судалгааны дүгнэлтийг танилцууллаа. Энэ нь 2026 оны 2 сарын 24-д нийтлэгдсэн цоо шинэ судалгаа юм.
Саяхан European Journal of Preventive Cardiology сэтгүүлд хэвлэгдсэн шинэ системчилсэн тойм судалгаа энэ асуултад хариу өглөө. Судалгааг олон улсын туршлагатай баг, үүнд профессор Жэйкоб Жорж, профессор Риккардо Полоса болон Европ, Азийн зүрх судасны судлаачид хамтран хийсэн байна. Тэд тамхинаас гарах, зүрх судасны эрсдэл болон хор хөнөөлийг бууруулах чиглэлээр олон жил ажилласан мэргэжилтнүүд юм.
Судалгаанд 11,700 гаруй хүнийг хамарсан 23 судалгааны үр дүнг нэгтгэн дүн шинжилгээ хийжээ.
“Гол дүгнэлт маш энгийн бөгөөд хүмүүс утаат тамхи татахаа болих үед судасны үйл ажиллагаа сайжирч эхэлдэг гэдгийг баталсан юм.”
Мөн янжуур тамхинаас бүрэн цахилгаан тамхинд шилжсэн хүмүүсийн судасны үзүүлэлтүүд мөн адил сайжирсан байна.
Зүрх судасны өвчин бол тамхи татдаг хүмүүсийн нас баралтын №1 шалтгаан юм. Тамхины утаа судасны дотор ханыг гэмтээж, артерийг хатууруулдаг. Харин шаталтын утааг арилгахад судас аажмаар хэвийн байдалдаа орж эхэлдэг байна.
Энэ судалгаанд судасны үйл ажиллагааг хэмждэг гурван эмнэлзүйн үзүүлэлтийг ашигласан юм. Эдгээр нь ердийн ажиглалт биш, харин артерийн уян хатан байдал, цусны урсгалын хэвийн ажиллагааг хэмждэг бодит эмнэлгийн тестүүд юм. Эдгээр үзүүлэлт сайжрах нь урт хугацаанд зүрх судасны өвчний эрсдэл буурч байгааг илтгэж байна гэжээ.
Судалгаанаас гарсан гол үр дүнд тамхи татахаа больсон хүмүүсийн судасны эрүүл мэнд тогтвортой сайжирсайн байна. Зарим эерэг өөрчлөлт 1 сарын дотор ажиглагдсан ба 2 жилийн хугацаанд сайжрах үйл явц тогтвортой байжээ. Мөн цахилгаан тамхи эсвэл халаадаг тамхинд бүрэн шилжсэн хүмүүсийн судасны үйл ажиллагаа сайжирсан нь ажиглагджээ.
Судалгааны нэг сонирхолтой дүгнэлт бол судасны гол дайсан нь никотин биш, харин шаталтын утаа гэдгийг дахин баталсан явдал юм.
Олон арван жилийн судалгаагаар янжуур тамхины утаанд байдаг мянга мянган хорт химийн бодис артерийг гэмтээж, зүрх судасны өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг нь тодорхой болсон.
Энэхүү тойм судалгаа цахилгаан тамхи бүрэн аюулгүй гэж дүгнээгүй. Мөн эрсдэл огт байхгүй гэж ч хэлээгүй.
Харин тэдний хэлж буй зүйл илүү энгийн бөгөөд хүмүүс шатаж буй тамхины утааг амьсгалахаа болих үед судасны эрүүл мэнд сайжирч эхэлдэг нь тодорхой болжээ.
ЭХ СУРВАЛЖ: https://academic.oup.com/eurjpc/advance-article/doi/10.1093/eurjpc/zwag123/8496698?login=false
