Н.Мөнхцацрал
Сэтгүүлч
Нийгэм
2026.03.04 17:17
147
Олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцлоо

Олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга О.Нямсүрэн, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага KOICA-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Жу Хэйн Нан, Копиа Монгол төвийн захирал У Мён Гюү нар болон бусад албаны хүмүүс оролцож, уулзалт хийлээ.

Талууд Солонгосын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд Монгол Улсад хэрэгжүүлэх хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийн тэргүүлэх чиглэл, цаашид “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний бодлого чиглэлтэй уялдуулан хэрэгжүүлэх талаар хамтран ажиллахаар санал нэгдлээ.