

Монгол Улс 2026 онд НҮБ-ын цөлжилттэй тэмцэх XVII бага хурлыг зохион байгуулах гэж байна. Тус хурлыг зохион байгуулах Үйлчилгээ, хоол, хүнсний хангамж, эрүүл ахуйн дэд хороо байгуулагдсан.
Тус дэд хорооны Үйлчилгээ эрхлэгчдэд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлт боловсруулах ажлын хэсгийн хурал өнөөдөр /2026.03.06/ болж, 2026 оны үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөг хэлэлцлээ.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд “Хүнсний хувьсгал” НҮТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Батцэцэг гишүүнээр ажиллаж байна.

Үйлчилгээ, хоол, хүнсний хангамж, эрүүл ахуйн дэд хорооны чиг үүрэг:
Монгол Улсын газар нутгийн 75 гаруй хувь нь хөрсний доройтолд өртсөн тул “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөн, “Цагаан алт” хөтөлбөр, “Хүнсний хувьсгал” хөрс-хөдөө аж ахуйг сэргээх үндэсний хөдөлгөөнөөр дамжин газар хөрс сэргээх ажлыг тэргүүлэх чиглэл болгосон. COP17 бага хурлыг зохион байгуулснаар олон улсын хэмжээнд туршлага хуваалцах, мөн газар хөрсний доройтол, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хомсдол зэрэг харилцан уялдаатай хямралуудыг хамтран шийдэхэд чиглэсэн олон улсын хамтын ажиллагааг ахиулах боломж бүрдэх юм.
