Н.Буяндэлгэр
Улс төр, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2026.03.08 17:57
270
1000 охидын "Because I Am a girl" арга хэмжээ боллоо

НИТХ-ын Төлөөлөгч, Нийслэлийн Охидын Зөвлөлийн зөвлөх Б.Ану-Үжин Монголын сайн дурынхны төвтэй хамтран 2 дахь жилдээ 1000 охидын "Because I Am a girl" арга хэмжээг олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан амжилттай зохион байгууллаа.

“Because I Am a Girl” охидын чуулган нь охидын эрх, оролцоо, хөгжлийг дэмжих зорилготойгоор Монголын сайн дурынхны нийгэмлэг жил бүрийн 3-р сарын 8-ны өдөр зохион байгуулдаг арга хэмжээ юм.
Энэхүү чуулганаар охидын үзэл бодол, тулгамдсан асуудлыг сонсож, тэдний дуу хоолойг нийгэм болон бодлого, шийдвэр гаргах түвшинд хүргэхийг зорьдог.

Монголын Охидын зөвлөл нь 2 дахь удаагаа хамтран чуулганйг зохион байгуулж байгаа бөгөөд 2022 онд байгуулагдсан цагаасаа хойш нийслэлийн төвийн 6 дүүргийн 120 гаруй сургуулийн 2000 гаруй охидыг нэгтгэн охидын эрх ашгийг хамгаалах, манлайллыг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг.

“Because I Am a Girl” чуулган нь охидын оролцоог нэмэгдүүлэх, жендэрийн тэгш байдлыг дэмжих, ирээдүйн манлайлагч охидыг бэлтгэхэд чиглэсэн арга хэмжээ юм.