m.mn
түрүүлж мэдээлнэ
Гадаад мэдээ
2 цагийн дараа
253
Rihanna-гийн Беверли Хиллс дэх гэр рүү буудсан хэрэг гарчээ

АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотын Беверли Хиллс дэх дуучин Rihanna-гийн харш руу үл таних этгээд буудсан хэрэг гарсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Орон нутгийн цагдаагийн мэдээлснээр, хэрэг 2026 оны гуравдугаар сарын 8-нд гарсан бөгөөд сэжигтэн автомашин дотроосоо хэд хэдэн удаа буудсан байна.

 Бууны сум байшингийн хананд туссан боловч хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй гэж албаныхан мэдэгдэв.

Хэрэг гарах үед Rihanna гэртээ байсан гэж эх сурвалжууд мэдээлсэн ч дуучин болон түүний гэр бүлийнхэн гэмтээгүй байна.

Цагдаа нар удалгүй 30 орчим настай эмэгтэйг сэжигтнээр баривчилж, хэргийн шалтгаан, зорилгыг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Rihanna нь Беверли Хиллс дэх уг харшдаа реппер A$AP Rocky болон хүүхдүүдийнхээ хамт амьдардаг бөгөөд хэрэг гарсны дараа хамгаалалтыг нэмэгдүүлэхээр болсон талаар мэдээлжээ.