Нэг л базаахгүй байсан биеэ тэнхрүүлэх эсвэл зүгээр л тайван орчинд ажлын алжаалаа тайлж, биеэ сувилуулан амрахыг хүсч байна уу?
Хэрвээ тийм бол чамд туслаж чадах, хотоос гадуурх рашаан сувилалуудыг доор жагсаалаа.
1. Ар Жанчивлан рашаан сувилал
Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрладаг уг рашаан сувилал нь Улаанбаатар хотоос 70 км-ийн зайтай байдаг. Ходоод, элэг, цөс болон цусны даралт ихсэх, багасгах, үе мөч, ууц нурууны архаг өвчин, мэдрэлийн системийн төрөл бүрийн өвчтэй хүмүүсийг эмчлэх бололцоотой нүүрс хүчлийн хийтэй хүйтэн рашаан, хүчилтөрөгчийн давхар исэлтэй устай сувилал юм.
- Ходоодны архаг үрэвсэл
- 12 нугалаа гэдэсний хүндрэпгүй шархлаа
- Элэг цөсний архаг өвчин
- Нойр булчирхайн архаг үрэвсэл
- Бодисын солилцооны өвчин
- Төмөр дутсан цус багадалтын үед энэхүү рашаан сувилалд хандвал сайн.
Харилцах утас: 99041639, 99176806, 89267061
2. “Отгонтэнгэр” рашаан, сувилал
Завхан аймгийн Алдархаан сумын нутагт, Отгонгэнгэр уулнаас 20 орчим км зайтай, өндөр уулс, ой мод бүхий газарт байрладаг, натри, кальци, фторт азотын халуун рашаан бөгөөд рашаанд оруулах хэлбэрээр эмчилгээ хийдэг. Энэхүү рашаан нь зургадугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1-нийг хүртэл ажилладаг бөгөөд эмчлүүлэхээр захиалгад орсон хүмүүсийг долоо хоногт нэг удаа Улаанбаатар хотоос унаагаар үйлчилдэг.
- Үе мөчний өвчин
- Эмэгтэйчүүд
- Мэдрэлийн өвчний үед онцгой сайн нөлөөтэй.
Харилцах утас: 99059022, 99468182, 99859645
3. “Шаргалжуут” рашаан, сувилал
- Үе мөчний архаг өвчлөл
- Эмэгтэйчүүд
- Арьсны өвчин, харшил
- Амьсгалын замын өвчин
- Үрэвсэлт өвчний үед сувилуулах газар хайж байгаа бол Шаргалжуутыг сонгоорой. Улаанбаатар хотоос 650 км-ийн зайд, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт Шаргалжуутын гол руу түрж орсон Хатад толгойн энгэрт байх боржин чулуун дундаас оргилон урсах халууны хэмжээгээрээ өөр хоорондоо харилцан адилгүй 100 гаруй булаг, рашаанууд байдаг. Үүнийгээ дагасан маш тохилог гэр, эко буудал, өвлийн байраар үйлчилдэг.
Фэйсбүүк хаяг: https://www.facebook.com/shargaljuutLLC
Вэб сайт: http://shargaljuut.mn/ бөгөөд үүгээр онлайн захиалга өгч болдог юм билээ.
Харилцах утас: 95829918 96363032
4. Аварга тосон рашаан, сувилал
- Хоол боловсруулах эрхтэн
- Мэдрэлийн тогтолцоо
- Арьс харшилыг анагаах увидастай рашаан болон нууртай юм. Сувилалын эмчилгээний эрхийн бичгээ аваад очиж эмчлүүлэхээс гадна нуурын ойролцоо гэр, байшин түрээслүүлдэг газар олон байдаг учраас хувийн бэлтгэлээ базаагаад л гараад очиход болдог. Гэхдээ 7-р сарын үеэр хүн их байдаг болохоор эхэлж захиалга өгөөд очвол найдвартай. Жил бүрийн 6 дугаар сарын 14-нөөс 9 дүгээр сарын 16-ны хооронд буюу улирлын байдлаар ажилладаг.Рашаан сувилалын захиалга өгсөн иргэдэг үйлчлэх автобус долоо хоногий Даваа, Лхагва, Баасан гаригуудад Өргөө кино театрын араас хөдөлдөг.
Харилцах утас: 70003032, 95829918
5. Чингисийн гурван нуур
Хэнтий аймгийн Дадал сумын нутагт их эзэн Чингис хааны мэндэлсэн Дэлүүн Болдогийн өвөрт, Гурван нуурын хойт эрэг дээр Улаанбаатар хотоос 600 км, Өндөрхаанаас 270 км, Чойбалсан хотоос 326 км, Баруун-Урт хотоос 500 км зайд байрладаг. Ардын уламжилалт эмчилгээг европ эмчилгээтэй хослуулан хийдэг рашаан сувилал юм. 4 сарын 20-ноос 11 дүгээр сарын 1-ний хооронд улирлын чанартай ажилладаг ба гол төлөв амьсгалын эрхтний архаг өвчин, уушигны хагалгааны үлдэц, мөгөөрсөн хоолойн багтраа, мэдрэлийн сульдаа, үе мөчний өвчнүүдийг эмчлэхэд онцгой тохиромжтой.
Харилцах утас: 91887578, 99378342
6. Хужирт рашаан сувилал
- Үе мөч
- Арьсны өвчинд маш сайн сувилал юм. Учир нь рашаан болон, лаг шаврын эмчилгээг хослуулж хийдэг бөгөөд
- Ясны гэмтэл
- Эмэгтэйчүүд
- Мэдрэлийн гаралтай өвчлөлүүдэд ч сайнаар нөлөөлдөг халуун рашаан юм. Тус сувилал нь байнгын ажиллагаатай бөгөөд Даваа, Лхагва, Баасан гарагуудад зорчигч тээврийн үйлчилгээний төвөөс өглөөний 8 цагт автобус сувилалын зүг хөдөлдөг.
Фэйсбүүк хаяг: https://www.facebook.com/khujirt.spa
Харилцах утас: 91913860, 99070034, 98557085, 70325947
7. Өвөр Жанчивлан рашаан, сувилал
"Өвөр Жанчивлан" рашаан сувилал нь Улаанбаатар хотоос шууд засмал замаар 105 километр, Төв аймгийн төвөөс 70 километр зайд оршдог. Жанчивлангийн рашаан нь ходоод гэдэсний архаг үрэвслүүд, элэг , цөс, нойр булчирхайн зарим өвчнүүдийг анагаах чадалтай эрдэс бодисоор баялаг бөгөөд тус рашаан сувилал нь 4 улиралд үйлчилгээ явуулдаг. Зуны улиралд гүүний саам , цагаан ямааны сүү уулгах зэрэг эмчилгээнүүдийг хийж мөн эмчилгээний хоолоор үйлчилдэг байна. Салхины урсгал чиглэлийн өөрчлөлт ихтэй учир агаар эмчилгээнд нэн тохиромжтой ажээ.
Фэйсбүүк хаяг: https://www.facebook.com/UvurJanchivlan/timeline
Харилцах утас: 99068911, 11322075
8. ХАСУ Шивэрт рашаан сувилал
“Хасу-Шивэрт” рашаан сувилал, аялал жуулчлалын цогцолбор нь Архангай аймгийн Батцэнгэл сумын Дарьхинтын хөндийн байгалийн үзэсгэлэнт газар байрладаг. Цэцэрлэг хотоос зүүн хойшоо 35 км, Улаанбаатар хотоос 465 км-д оршдог. Жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаа явуулдаг.
• Байгалийн ундарга бүхий 68 градусын хүхэрлэг, халуун рашаан
• “Нохой унадаг” нуурын халуун шавраар мэдрэл, үе мөч, арьс харшил болон бусад өвчин эмгэгүүдийг сувилж эмчилхээс гадна усан бассейн, фитнес, биллъярд, ширээний теннис, сагсан бөмбөг, гар бөмбөг, элсний гар бөмбөг, наран шарлага, үсчин гоо сайхан, иллэгийн үйлчилгээ үзүүлдэг байна.
Фэйсбүүк хаяг: https://www.facebook.com/HasuShivert
Харилцах утас: 98007314, 98003212
9. “Их Булаг Резорт” рашаан сувилал, аялал жуулчлалын цогцолбор
- Нойр булчирхай
- Сахар буюу чихрийн шижин
- Ходоодны өвчнийг анагаах чадалтай Их булаг рашааны дэрэгдэх сувилал юм.
Булган аймгийн үзэсгэлэнт байгаль, өндөр сүрлэг уулсын дунд байршилтай бөгөөд онцгойлон чихрийн шижинтэй хүмүүст зориулан Клиникийн нэгдсэн 1-р эмнэлэгийн Диабетын төвийн эмч сувилагч нар зөвлөгөө өгөн, дасгал сургуулилт болон бариа засал хийж үйлчилдэг.
Харилцах утас: 88112351: 88100012; 98780898
Сувилалыг ерөнхийд нь рашаан болон клиник гэж ангилдаг бөгөөд рашаан сувилал нь байгалийн гаралтай эрдэст ус, шавраар эмчлэх, клиник нь химийн гаралтай эм, тарилгаар биеийг нөхөн сэргээхийг хэлдэг. Улаанбаатар хот болон суурьшмал төвүүдэд байх сувилалууд ихэвчлэн клиник үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэдэг юм.