

“Зэс эрдэнэ”-ийн хохирогчид мэдээлэл хийлээ. Тус компанийн хувьцаа эзэмшигчдийн түр хорооны дарга н.Дөлгөөнтамираас тодрууллаа. Тэрээр "Цагаан сарын өмнө АТГ-т Э.Бат-Амгалан сайдын төрсөн дүү Э.Батбаяр манай компаниас 30 орчим тэрбум төгрөг шамшигдуулсан учраас шалгуулахаар өгсөн. Өнөөдрийн байдлаар АТГ-аас хариу ирээгүй. Иймээс бид ХББОС-н сайд Э.Бат-Амгаланд шаардлага хүргүүлж байна. Э.Бат-Амгалан сайд ёс зүйн хувь өөрөө гарч ирэх байх. Э.Батбаярыг хуулиар шалгуулах, хянуулах боломжийг хүлээн зөвшөөрөөч. "Зэс эрдэнийн хувь" компани НӨАТ-ын зөрүүнээс л 30 гаруй тэрбум төгрөг шамшигдулсан. Хоёрдугаарт "Зэс эрдэнийн хувь"-тай байгуулсан гэрээ зөрчигдөж, 70 орчим тэрбум төгрөг мөн шамшигдуулсан" гэлээ.
Хувь эзэмшигч "Э.Батбаяр, Э.Бат-Амгалан нар манай компанийн хөрөнгө оруулагч, захирлаар ажилладаг. Мөн Э.Батбаярын эхнэр Энхмаагийн нэр дээр байдаг "Би эй ти" компанийн борлуулалт хариуцаж ажилладаг. Асуудал юунаас үүссэн бэ гэвэл нийт борлуулалтын гуравны нэг хувь нь байхгүй болсон. "Би эй ти" компани нэг ширхэг хүрз шороо ч асгаагүй, нэг ширхэг хадаас ч хадаагүй атлаа 17 жилийн турш зүтгэж ирсэн 25 мянга орчим хувьцаа эзэмшигчдийн үр дүнг хулгай луйвар хийж эхэлсэн" гэлээ.
