m.mn
түрүүлж мэдээлнэ
Ерөнхийлөгч
6 цагийн дараа
130
Ц.Ганзориг:УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл баталсан өдрөөсөө хэрэгжихээр тусгагдсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой буюу УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр УИХ-ын дарга Н.Учралд өргөн барилаа. Энэ талаар ЕТГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг " Хуулийн төслийг өргөн барьснаар парламент хэлэлэцэх дараалалдаа оруулан хэлэлцээд явна. Хуулийн гол үзэл баримтлал бол 1992 онд Үндсэн хуульд тусгагдсан УИХ-ын гишүүний бүрэн эрхийг дуусгавар болгохтой холбоотой УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийг органик хуулийн хүрээнд тодорхой болгож байгаа. Өнөөдрийг хүртэл яагаад хэрэгжихгүй явж байсан юм бэ гэдгийг хуулийн хүрээнд тодорхой болгож байгаа. УИХ-ын гишүүний амлалт гэж байна. Энэ бол хуулийн зүйл заалттай. УИХ-ын гишүүний тангарагт УИХ-ын гишүүн нийт ард түмний элчийн хувьд гэж өргөдөг тангарагт ёс зүйн хэм хэмжээг сахих гэж нэмж байгаа гэсэн үг. УИХ-ын гишүүн нийт хуралдааны 70-аас доошгүй хувьд биечлэн оролцож,  заавал биечлэн санал өгөх ёстой. Үүнийг биелүүлээгүй бол эгүүлэн татагдах үндэслэл болно гэсэн үг. Эгүүлэн татагдах үндэслэлийг иргэд, сонгогчид УИХ-ын Ёс зүйн дэд хороонд өргөдөл гомдлоо гаргана. Үүнийг нээлттэйгээр хэлэлцэж, эцсийн шийдвэрийг Үндсэн хуулийн цэц тогтооно гэсэн гурван шат дамжлагтай парламентын засаглалыг бэхжүүлэх зорилгоор хийж байгаа. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдсон бол эгүүлэн татагдах нөхцөл бүрдэнэ гэсэн үг. Хууль батлагдсан өдрөөсөө хэрэгжихээр хуулийн төсөлд тусгагдсан" гэлээ.