m.mn
түрүүлж мэдээлнэ
Засгийн газар
7 цагийн дараа
156
Б.Батбаатар: Ерөнхийлөгчийн сонгууль угтсан улс төр парламентад суудалтай намуудыг бужигнуулж байна

ИЗНН үүсгэн байгуулагдсаны арван жилийн ой тохиож байна. Үүнтэй холбоотой тус намын дарга Б.Батбаатараас тодрууллаа. Тэрээр "Анх үүсгэн байгуулагдсан түүх нь шударга ёс алдагдсан гэх үүднээс С.Зориг агсаны журмын нөхөд анх энэ намыг үүсгэн байгуулсан байдаг. Үүсгэн байгуулснаас хойшхи 26 жилийн хугацаанд ИЗНН-д олон нам нэгдэж, нэг нам болж, цул улс төрийн хүчин болж тогтвортой ажиллаж байна. Улсын хэмжээнд бүртгэгдсэн 37 намаас ногоон үзэл баримтлалтай нэг нам нь ИЗНН байдаг. Шударга ёсны болон байгаль орчин, даян дэлхийн төлөөх үзэл баримтлалтай нам нь ИЗНН юм. Гал морин жил төлөвлөсөн, хийж хэрэгжүүлэхээр байгаль орчинтой холбоотой 15 хуульд өөрчлөлт оруулахаар бэлдэж, хавар болон намрын чуулганаар батлуулна гэсэн салбарын зорилготой ажиллаж байна. 

2026 онд 26 жилийн ойг иргэний зоригтой бүх гишүүн, дэмжигч, ард түмэндээ намынхаа өмнөөс мэндчилгээ дэвшүүлье. 

Баярын өдрөө бид алдаа оноогоо дүгнэж, урагшаа ахих зорилгоо тодорхойлох нь зүйтэй. Намын даргын бүртгэлийг 2023 оны 10 дугаар сарын 13-нд Дээд шүүхийн бүх гишүүдийн хурлын тогтоолоор миний биеийг бүртгэсэн байдаг. Улс төрийн намын тухай хууль шинэчлэгдсэнтэй холбоотой намын дүрмийг хуульд нийцүүлэх шаардлага тулгарсан. Энэ бол намын дүрмийг бүртгэх асуудал болохоос биш намын даргыг бүртгэх асуудал огтоос биш. Намын дарга солигдсон тохиолдолд л бүртгэнэ гэж заасан. Түүнээс биш зарим хүмүүсийн хэлээд байгаа шиг манай нам даргагүй болсон гэсэн үг бишээ. 

Хэсэг бүлэг этгээдийн 2027 оны ерөнхийлөгчийн сонгууль руу чиглэсэн парламентад суудалтай таван намын дотоод улс төрийг бужигнуулах асуудал явж байна. АН,  Хүн нам, "Үндэсний эвсэл" ч бужигнаж байна" гэлээ.