Н.Мөнхцацрал
Сэтгүүлч
Нийгэм
2026.03.09 17:48
141
“FOODEX JAPAN 2026” 51 дахь удаагийн олон улсын хүнсний үзэсгэлэн маргааш нээлтээ хийнэ

 

“FOODEX JAPAN 2026” 51 дахь удаагийн олон улсын хүнсний үзэсгэлэн 2026 оны 3 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд Япон улсын нийслэл Токио хотод зохион байгуулагдах гэж байна. Тус үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр оролцоно.

Мөн монгол талаас хүнс, хөдөө аж ахуйн салбарын үндэсний үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ танилцуулах юм.

Дэлхийн 80 гаруй улсын 3000 гаруй аж ахуйн нэгж, брэндүүд оролцдог, үзэсгэлэнг үзэхээр 80,000 гаруй зочид ирдэг ба бизнесийн харилцаа холбоогоо олон улсад өргөжүүлэх боломжтой юм.

Гадаадын худалдан авагчидтай шууд бизнес уулзалт хийх, Япон төдийгүй дэлхийн зах зээлийн хамгийн сүүлийн үеийн чиг хандлагыг мэдэх, брэндийн үнэ цэнийг нэг дор нэмэгдүүлэх боломж олгодог бөгөөд экспорт, импортын өсөлт болон шинэ түнш олж авахад шууд нөлөөлнө.