

Цахим орчинд тараад буй насанд хүрээгүй байж болзошгүй хүүхдүүд эмэгтэй хүүхдийг зодож, тохуурхаж байгаа бичлэг тарсан. Үүнтэй холбогдох гомдлын дагуу цагдаагийн байгууллагаас мэдээлэлд бүртгэн шуурхай шалгах ажиллагаа явуулж байна. Шалгалтаар Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын ... дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагчид тус сургуулийн эмэгтэй сурагчийн биед халдаж, зодон бичлэг хийсэн болохыг илрүүлж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
