m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2026.03.10 11:50
2000
Сургуулийн захиргаанаас ийм асуудал дахин гарахгүй байх тал дээр эцэг эхтэй хамтарч ажиллана

Ахлах ангийн сурагчид нэгнийгээ хэрцгийгээр зодож буй бичлэг сошиал орчинд тархсан. Үүнтэй холбоотой ХУД-ийн ... дугаар сургуулийн нийгмийн ажилтнаас болсон үйл явдлын талаар тодрууллаа. Тэрээр "ЦЕГ-аас шалгалт хийж байна. Тодорхой болоогүй асуудалд мэдээлэл хийх боломжгүй байна. Өнгөрсөн шөнө бид мэдээлэл авлаа. Сургуулийн хэмжээнд хоёр нийгмийн ажилтан, нэг сэтгэл зүйч ажилладаг. Бичлэгт манай сургуулийн нэг хүүхэд байна гэх мэдээлэл авсан. Шат шатандаа сургалт нөлөөллийн ажил байнга хийж, ХУД-ийн 1, 15-р цагдаагийн хэлтэстэй байнга хамтарч ажиллаж, үе тэнгийн дээрэлхэлтийн талаар мэдээлэл сургалт явуулдаг. Ангийн эцэг эхчүүдийн тусламжтайгаар мөн анги ангид нөлөөллийн ажил хийдэг. Одоогийн нийгэмд сэтгэл зүйчийн ажил маш чухал. Сэтгэлзүйч хүүхдэд гарааны үнэлгээ хийж, хүүхдийн сэтгэлзүй  дээр ажиллаад явдаг. Сургуулийн захиргаанаас энэ асуудал дахин гарахгүй тал дээр эцэг эхтэй хамтарч ажиллаж байж шийдвэрлэнэ. Сургуулийн захиргааны зүгээс хүүхэд хамгааллын багийн хурлаар хүүхдийг авч хэлэлцэж, дахин ийм асуудал гаргахгүй байх тал дээр ажиллана" гэлээ.