

Сурагчид нэгнийгээ онц хэрцгийгээр зодож буй бичлэг цахим орчинд тараад байгаа. Тус асуудлын талаар 130-р сургуулиас тодруулах үед өөр нэгэн хохирсон хүүгийн аав бидэнд мэдээлэл өгсөн юм.
Эцэг, эхийн төлөөлөл: Миний хүүг сургуулийнх нь хүүхэд 11-р сарын сүүлээр 00-ын өрөөнд зодоод гар, хөлийнх нь савхан яс хугарсан. Эмнэлэгт хэвтэж хадуулсан. Энэ 3 сард л хичээлдээ явж эхэлсэн. Камер шүүгээд ямар хүүхдүүд байсныг сургуулийн захиргаанаас харсан. Гэхдээ ерөөсөө тоогоогүй. Зодсон хүүхдийн эцэг, эх ч тоогоогүй. Ийм зүйл олон гарч байна. Хаа сайгүй л болж байна.
Манай хүү руу намайг байсан гэж битгий хэлээрэй гэж их олон хүүхдүүд чат бичсэн. Энэ бол нэг хэлбэрийн дарамт, шахалт.
Youtube, кино суваг үзэж хүүхдүүд буруу зүйл их сурч байна. Бүх зүйл нээлттэй болчихоор хүүхдүүд буруу мэдээлэл хурдан олж авч байна.
Шууд дамжуулалт:
