Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2026.03.10 14:07
4268
Сурагч: Шангри Ла-д цугладаг хүүхдүүд бусдыг бахиар чимхэж, толгой нүүр руу нь өшиглөж аймар зоддог

Сурагч: Сургуулийн зүгээс сайн үйлсийн аян гэж ярьдаг ч үе тэнгийн дээрэлхэлт гэж юу ч ярьдаггүй. Багш нар ч энэ тухай ярьдаггүй. Тэр бичлэгт гарч байгаа хүүхдүүдийг бүгдийг нь танина. Шангри Ла төвийн 4 давхарт энд тэндхийн янз бүрийн хүүхдүүд суудаг. Хүүхдүүд Шангри Ла төвийн орцонд ордог. Тэнд ямар ч камер, ямар ч хамгаалагч байдаггүй.

Өмнө нь энэ шиг зөндөө бичлэг тарж байсан. Тэнд цугладаг бүх хүүхдүүд бүгд л янз бүрийн хэрэгт холбогдсон байдаг.

Охиныг зодож байгаа хүүхдүүд дунд манай сургуулийн хүүхдүүд байх шиг байсан. Бичлэг хийж байна гэдэг нь хэн ч биш болгож байна гэсэн үг. Дараа нь тэр бичлэгийг нь нийтэлснээр зодуулсан хүүхэд хэзээ ч гарч ирэхгүй. Зодуулсан хүүхэд сэтгэлээр их унана. Найзуудынхаа ч нүүрийг харж чадахгүй болно.

Аймар зоддог юм байна лэ. Бахь авчраад, бахиар чимхдэг. Нүүр толгой руу нь шууд өшиглөдөг. Манай сургуулийн хүүхдүүд дарамт, дээрэлхэлтэд олон удаа өртөж байсан.

  Эцэг, эхчүүд эрэгтэй хүүхдэдээ л их анхаарал тавьдаг юм шиг санагддаг. Охидод нээх анхаарал тавьдаггүй. Охид хэт дураараа болчихоороо хөвгүүдийг дээрэлхдэг. Чи намайг түлхлээ гээд шууд бичлэг хийгээд зодож эхэлдэг. 

Шууд дамжуулалт: