m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2026.03.10 14:36
2703
П.Наранбаяр: 130-р сургуульд дээрэлхэлтийн эвгүй уур амьсгал бүрдсэн нь эцэг эхчүүдийн санал шүүмжээс харагдаж байна

Боловсролын сайд П.Наранбаяраас ХУД-ийн 130-р сургуульд болсон хэргийн талаар тодрууллаа. Тэрээр "Бид аюулгүй сүлжээ гэх бодлогыг үе тэнгийн дээрэлхэлтийг арилгах зорилгоор тавьж байгаа. Нийгмийн сүлжээн дэх хүүхдийн оролцоог зохицуулах тухай анхдагч хуулийн төсөл өргөн барих ажлаа хангалаа. Энэ хоёр зүйл ул суурьтай эсрэг арга хэмжээ болно гэж харж байна. Дээрэлхэлт цахим орчинд илүү хор уршигтай болж байна. 16 нас хүртэлх хүүхдийг нийгмийн сүлжээнд орохыг хориглох хууль санаачилж байна. Үүнийг зөвхөн бид биш Австрали улс энэ хуулийг баталсан. Цахим орчин дахь дээрэлхэлт илүү сэтгэл зүйн дарамт ихтэй байгаа нь харагдаж байна. Дээрэлхэлтэд өртсөнөө ээж аавдаа хэлдэггүй гэсэн судалгаа бий. Ээж аав нь хянадаггүй гэсэн нөхцөл 60 хувьтай байна. Сургуулийн болон сургуулийн гадаа орчинд хүүхэд аливаа дээрэлхэлтэд өртөхгүй байх, энэ нь сургуульд дэлгэрдэггүй байх нөхцлийг бүрдүүлэх ёстой. Ийм дээрэлхэлтийг сургууль хамт олон дэмждэггүй байх чиглэлээр олон улсын туршлага судалж байна. Уг үндсээр нь арилгахын төлөө ажиллах шаардлагатай. Одоо шалгагдаж байна. Сургуулийн бус орчинд орцонд болсон юм билээ. Эхний ээлжид 130-р сургуулийн нэг хүүхэд бичлэгт байсан гэх мэдээлэл ирсэн.

130-р сургуульд дээрэлхэлтийн эвгүй уур амьсгал бүрдсэн гэдэг нь эцэг эхчүүдийн санал шүүмжээс харагдаж байна. Сургууль үүн дээр эцэг эхтэй хамтарч ажиллах ёстой.

Эцэг эхчүүд хамтарч ажиллаж байж л энэ асуудал дахин гарахгүй. Сургуулийн соёл их сул бүрдсэн нь  үүнээс харагдаж байна. Асуудал үүссэн даруйд богино хугацаанд шийдвэрлэх нэг хэрэг. Дунд, урт хугацаанд дахин ийм хэрэг гаргуулахгүй байх тал дээр ажиллах хэрэгтэй. Зөв соёлыг л сургуульд бүрдүүлэх нь хамгийн зөв алхам. " гэлээ.