m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
2026.03.11 10:32
163
Гэрийхэнтэйгээ маргаж гэрээсээ явсан 54 настай эмэгтэйг эсэн мэнд олжээ

Увс аймаг, Давст сум Хандгайт багийн "Хүдэн" гэдэг газар / аймгийн төвөөс зүүн хойд зүгт 165 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 35 км-т/  2026.03.11-ний өдрийн 03:10 цагийн орчим малчин А нь согтуугаар гэр бүлийнхэнтэйгээ маргалдаж, гэрээсээ явганаар гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг ОБГ мөн өдрийн 05:46 цагт хүлээн авчээ.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Давст сум дахь Эрэн хайх, аврах бүлэг,  Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан малчин А /54 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 07:36 цагт гэрээс нь зүүн урд зүгт 5 км-т “Шар толгой” гэдэг газраас хээрээс эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.