Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2026.03.11 11:21
315
Хохирогч: Э.Бат-Амгалан сайдаа 70 тэрбум төгрөгөө дүүтэйгээ тэврээд зугт, эсвэл гарч ирж уулз

"Зэс эрдэнийн хувь" компанийн хохирогчид өчигдрөөс эхлэн нойтон өлсгөлөн зарласан. Тэдний зүгээс БХБ-ын сайд Э.Бат-Амгалантай уулзах хүсэлт гаргаад байгаа юм. 

Хохирогч: Өчигдөр нийт найман хүн өлсгөлөн зарласан. Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн газарт очиж үзлэгт ороод гурав маань тэнцээгүй. Ингээд тавуулаа өлсгөлөн зарлаад сууж байна. Э.Бат-Амгалан сайд гарч ирсэнгүй. Бид нартай уулзахыг хүсэхгүй байна. Бид нарт уулзах өөр арга байхгүй, өөрсдийн чадлаараа л арга хэмжээ авч байна. Уулзахгүй байгаа нь учир шалтгаантай юм болов уу гэж харж байгаа.  2025 оны 4-р сарын 12нд ТУЗ хуралдсан. Зэс эрдэнийн хувь компани 25 мянган хувьцаа эзэмшигчтэй. Тиймээс жилд нэг удаа тайлангаа танилцуулахын тулд ТУЗ-ын хурлаа зарладаг. Тухайн өдөр Э.Батбаяр захирлын эхнэрийн компани 30 орчим тэрбум төгрөгийг шамшигдуулсан гэх асуудлыг хөндсөн. Энэ үеэс манай компанийн гүйцэтгэх захирал Мөнхбаатар ТУЗ-ын гишүүдтэй хуралдаж байгаад B.A.T компанитай гэрээ цуцалсан.

Тэр цагаас эхлээд Э.Батбаяр захирал хууль хяналтын байгууллагад үнэн худал нь мэдэгдэхгүй, ор үндэсгүй, хий хоосон гомдол гаргаж явсан. Хамгийн сонин нь гомдлууд нь хэрэгжээд байсан.

Яг яагаад хэрэгжээд байгааг нь бид нар мэдэхгүй байна. Тиймээс тэр гомдлуудаа татаж аваач ээ. Өнөөдрийг хүртэл үнэхээр уулзаагүй. Уулзсан бол юу гээд бид нар өлсгөлөн зарлаад сууж байх вэ дээ. Хүний эрүүл мэнд, амь настай холбоотой зүйл. 

Яг одоогийн байдлаар 120 хувьцаа эзэмшигчдийн түр хорооны гишүүд ирсэн байна. Нойтон өлсгөлөн зарлаж байгаа таван хүн дээр хүмүүс нэмж ирж, өлсгөлөн зарлана. Ер нь тэмцлийн хурц хэлбэр руу шилжиж байна.

Э.Бат-Амгалан сайдаа бид нар та хоёрт өргүй шүү. Авах ёстой юм аа авмаар байна. 25 мянган хувьцаа эзэмшигч гурван жилийн хугацаанд дор бүр 1 сая төгрөгийн ногдол ашиг авах боломж байсан.

Э.Бат-Амгалан сайд та 30 тэрбум, 70 тэрбум төгрөгөө дүүтэйгээ тэврээд зугтаарай. Эсвэл гарч ирээд уулз. Уулзахгүй байна гэдэг нь тийм ээ би авчихсан гэсэн эс үйлдэхүй гэж харж байна. Цэвэр 70 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Гарч ирээд уулзахыг хичээнгүйлэн хүсэж байна. Энэ 25 мянган хувьцаа эзэмшигчид багахан шиг зовлон учруулаарай л гэж хэлмээр байна. 

Шууд дамжуулалт: