Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
1 цагийн дараа
844
Т.Тэлмэн: Дайны бүсээс 91 иргэнээ амжилттай авч ирж чадлаа

МИАТ компанийн гүйцэтгэх захирал Т.Тэлмэнээс цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрээр, Ойрхи Дорнодод гацсан иргэдийн судалгааг хийгээд, эх орон руу нь татах бүх логистикийн асуудал дээр ажилласан. МИАТ компанийн хувьд бүртгэгдсэн иргэдийг аль хотоос очиж авах бүх зөвшөөрлөө авч ажилласан. Монгол Улсын 91 иргэнийг авчирсан. Тухайн иргэдийг Дубай руу татах зэрэг маш олон ажлууд хийгдсэн.

Эхлээд бидэнд 127 иргэн байна гэх мэдээ ирсэн. Харин өнөөдөр өглөөний нислэгээр 91 иргэн ирсэн. Зарим иргэд магадгүй тухайн бүс нутгаас өөр агаарын тээврээр дамжаад ирсэн байх. Зарим иргэнд виз юм уу бусад асуудал үүссэн байх магадлалтай. 

МИАТ компанийн хувьд өөрийн өмчлөлийн онгоцоо гаргасан. Нийт 241 иргэн авах нөөц бололцоотойгоор бүх бэлтгэл ажлаа хийгээд нислэгээ үйлдсэн. Дайны бүс руу хийгдэж байгаа нислэг учир 3 цагаас илүү байх боломжгүй, хязгаарлалтын нөхцөлтэй ниссэн. Тэнд очоод хүнээ хүлээх юм уу хонох ямар ч боломж байгаагүй. Мөн очоод ямар нэгэн асуудал үүсэж болзошгүй эрсдэлтэй нислэг хийсэн.

Газардаад 30 минутын дотор нисэх байсан ч бид 15 минут сунгаад 17:45 минут гэхэд хөөрсөн. Энэ хугацаанд амжиж ирсэн бүх иргэдээ бүртгээд л эх оронд нь амжилттай авч ирж чадсан. 

Шууд дамжуулалт: