

Соёл спорт, аялал жуулчлалын сайд Ч.Ундрамаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. Тэрээр "Энэ сарын 19-нөөс Азийн боксын аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Энэ жил найман төрлийн олон улсын арга хэмжээ зохиохыг ЗГ баталлаа. Азийн шатрын аварга, азийн воллейбол, дэлхийн 3х3 охидын аварга шалгаруулах тэмцээн, цахим спортын аварга болох гэж байна. Бидний төлөвлөж байгаагаар 120 орчим орны 1000 орчим тамирчин , 3000 гаруй албаны хүн ирж оролцоно. Энэ нь спортын эвэнтээс гадна аялал жуулчлалын салбарт орлого оруулна. Дотоодын тамирчин олимпийн эрх авахаар гадагшаа явдаг бол дотоодын тэмцээнд оролцох нь зардал хэмнэх, эх орондоо оролцохоос эхлээд давуу талтай. Коп-17 болохтой холбоотой УБ хотод нэг дор хоноглох боломжтой жуулчны орын тоо 6000 болгож нэмэгдүүлсэн.
Нэн хөнгөлөлттэй зургаан хувийн зургаан жилийн хугацаатай зээлийг аялал жуулчлалын салбарт олгох гэж байна.
Зээл энэ сарын дундаас олгогдоно. Энэ зээлийн татаас 13 тэрбум төгрөг тавигдсан, нийт 250 тэрбум төгрөг банкуудад төсөв тавигдаж байгаа. Шаардлага нь заавал монгол компани байх, мөн аялал жуулчлалын салбарын ажилтантай байх шаардлага тавьж байгаа. Яамны шаардлага маш бага, арилжааны банк эрдслээ дааж байгаагаас банкууд шаардлагаа тавина. ААНОАТ-ын тухай хуульд урлаг, спортын салбарт хөрөнгө оруулвал борлуулалтын орлогын нэг хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг татвар төлсөнтэй дүйцүүлнэ гэсэн. Үүнтэй холбоотой компаниуд сүүлийн үед урлаг, спортод хөрөнгө оруулах сонирхолтой болсон.
Зочид буудал, зам дагуух үйлчилгээний газруудад орчин үеийн ариун цэврийн байгууламж барих шаардлага тавьж байгаа. Энэ зээл зочид буудал, ресорт, зам дагуу үйлчилгээний газар, орон нутгийн тээврийн газар гэх таван төрлөөр олгогдоно. Хөнгөлөлттэй зээл таван төрлөөр олгогдохоос хамгийн өндөр авах боломжтой зээл ресорт, аялал жуулчлалын салбарт дээд тал нь долоон тэрбум төгрөг олгох боломжтой.
Жуулчдын компанийн зуны зардал яагаад өсөөд байдаг вэ гэхээр өвөл орлогогүй байдаггүйтэй холбоотой. Өвөл нь ялгаагүй ургсла зардал гардаг учраас аль болох дөрвөн улирлын жуулчин хүлээн авах хэрэгтэй. Иймээс жуулчин багатай үед илүү их арга хэмжээ зохион байгуулах, өвлийн, хавар намрын аялал жуулчлалд бодлого сурталчилгаагаа чиглүүлэх нь зөв гэж харж байна" гэлээ.
