

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, хуралдаанаас гарсан шийдвэрийг Боловсролын сайд П.Наранбаяр танилцууллаа.
Тэрээр, Судалгаанд 1129 хүүхдийг хамрууллаа. Нийгмийн сүлжээнд дунджаар өдөр 4 цагийг судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 46 хувь нь өнгөрүүлж байна. Харин 4 болон түүнээс дээш цагийг 30 хувь нь зарцуулж байна.
10-18 насны 1129 хүүхэд 4 болон түүнээс дээш цагийг цахим орчинд өнгөрөөж байна. Үүнд нь эцэг эхийн хяналт сул байгаа нь судалгаанаас харагдаж байна.
Мөн эцэг эхчүүдийн цахим мэдлэг нь сул байна. Таны хүүхэд цахим дарамтад өртөж байсан уу гэдэгт 54 хувь нь үгүй гэж хариулсан бол 43 хувь нь мэдэхгүй гэж хариулсан. Харин тийм гэж хариулсан 9 хувь байна. Судалгаанд хамрагдсан 253 эцэг, эхээс ямар дүгнэлт гарсан талаар танилцуулъя. Эцэг, эхийн хяналт сул, хүүхэд нь асуудлаа гэр бүлийнхэндээ хэлдэггүй, тэрийг нь мэддэггүй. Эсвэл хүүхдээ яаж хамгаалах талаар мэдлэг сул байна. Гэхдээ хүүхдийн цахим хэрэглээг хязгаарлах хууль гаргахыг эцэг, эхчүүдийн ихэнх нь дэмжсэн. Тэгэхээр хуульд насны хязгаартай хэрэглэгч гэх зүйлийг оруулж ирж байна. Мөн насны хязгаартай нийгмийн сүлжээний үйлчилгээ эрхлэгч гэх заалтыг оруулж байгаа.
Шууд дамжуулалт:
