Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
3 цагийн дараа
116
Д.Батлут: Цэрэгжилтийн хичээлийг оруулах тодорхой алхмууд хийнэ

Цэрэгжилтийн хичээлийг сэргээнэ гэх мэдээлэл гараад байгаа. Тиймээс тус асуудлын талаар Батлан хамгаалахын сайд Д.Батлутаас тодрууллаа.

Тэрээр, Монгол Улсын батлан хамгаалах бодлогын бичиг баримт дотор ерөнхий боловсролын сургуулийн сурагч нарт өв соёл, хүмүүжил олгох чиг үүрэг бий. Харамсалтай нь боловсролын тухай хуульд 2023 оны 7 сарын 7нд дээрх заалтыг авч хаясан. 

Ерөнхий боловсролын сургуулиудад тодорхой чиглэлээр буюу өв соёл, түүх, эх оронч хүмүүжил олгох чиглэлийн хичээлийг заавал оруулж өгөх шаардлагатай. Энэ боломж нь бас байгаа. Ингэснээр бид бүхэн өв соёл, түүхээ мэднэ. Мөн цэрэг, эх оронч үзэл олгох юм.

Иргэн цэргийн харилцааг ч шинэ түвшинд гаргахад томоохон ахиц болох хичээлийг оруулах нь зүйтэй. Энэ чиглэлээр тодорхой алхмууд хийж, удахгүй шийд гарах байх. 

Өөрийгөө болон өрөөл бусдыг, гэр бүлээ хамгаалах нөхцөлийг бүрдүүлж өгөх асуудал гэж харж байгаа. Хүн сурч мэдэж байж дараагийн алхмаа хийдэг. Тийм учраас аливаа зүйлд хүн бүхэн бэлэн байх ёстой. Тэр утгаараа энэ сургалтуудыг заавал оруулж өгөх хэрэгтэй. 

Шууд дамжуулалт: