

ЗГ-аас гарсан шийдвэрийн талаар ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ танилцууллаа. Тэрээр "Хар тамхитай тэмцэх хууль анх өргөн барихад хоёр хэрэг бүртгэгдэж байсан бол өнөөдрийг хүртэл тогтмол өссөөр 2025 оны байдлаар 307 зөрчил, 394 гэмт хэрэг бүртггэджээ. Гэмт хэргийн өсөлт 20 хувь, зөрчлийн өслөт 26.6 хувиар өсчээ. ЗГ өнгөрсөн оны наймдугаар сард хар тамхитай тэмцэх бодлогоо зарласан. Хар тамхины хэрэглээний аюул заналыг олон нийтэд таниулах, соён гэгээрүүлэх ажил хуулийн төсөлд тусгагдсан. Энэ төрлийн харилцааг төрийн хатуу хяналтад авах, тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх зохицуулалтыг бий болгоно. Шинэ төрлийн мансууруулах эм, бодисыг үндэсний жагсаалтад багтаан хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчин бүрдүүлнэ. Донтох эмгэгтэй хүмүүст авах арга хэмжээг тодорхой болгож байгаа. Сэтгэц, бие мах бодийн хувьд хийх ажил эрүүл мэндийн салбарт их байгаа.
Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа эрүүгийн хуулиар таван төрлийн мансууруулах бодист үйлчилж байгаа бол цаана нь илүү ноцтой мансууруулах бодисыг хэрэглэх ,тээвэрлэх асуудал нь зөрчлийн тухай хуулиар торгуулаад л өнгөрч байгаа.
Иймээс энэ төрлийн гэмт хэрэгт авах арга хэмжээг чангатгана. Хар тамхи, мансууруулах бодисын гэмт хэрэг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрснээс энэ төрлийн гэмт хэрэгтэй дайн зарлаж, энэ төрлийн гэмт хэрэгт оролцож, ашиг хүртэж байгаа бүлэгт хатуу хариуцлага тооцно" гэлээ.
